оролт гаралтын төхөөрөмж
оролт гаралтын төхөөрөмж
• Оролт
гаралтын төхөөрөмж
•
Оролтын төхөөрөмж гэдэг нь боловсруулах
төхөөрөмжид ямарваа нэгэн өгөгдлийг оруулах үйлдэл хийдэг төхөөрөмж юм.
Гаралтын төхөөрөмж гэдэг бол таны оруулсан өгөгдлийг дүрс,дуу авиа,текст
хэлбэрээр таньд хүргэх үйлдэл хийдэг төхөөрөмж юм. Түүнчлэн оролт гаралтын
төхөөрөмж нь одоо үед бидний хэрэглээ болсон компьютерийн бүтцийн нэг томоохон
хэсэг нь болдог билээ. Яагаад томоохон хэсэг болж байна вэ гэвэл компьютерийн
бүтэц нь Төв
Процессорын Байгууламж, Үндсэн
санах ой, түгээгүүр (bus), оролт гаралтын төхөөрөмж (input and output devices) гэсэн
хэсэгүүдээс тогтох бөгөөд боловсруулах төхөөрөмж болох Төв Процессорын
Байгууламж нь гаднаас бидний боловсруулахыг хүссэн өгөгдлийг оролтын
төхөөрөмжөөс авч, гаралтын төхөөрөмж дээр хүнд ойлгох боломжтой болгон дүрслэн
харуулдаг.
•
Компьютерийн үндсэн хоёр үйлдэл нь оролт
гаралт ба тооцоололт юм. Үйлдлийн систем нь Оролт гаралтын үйлдэл ба
төхөөрөмжүүдийг удирдах, хянах ажилыг гүйцэтгэдэг. Компьютерт маш олон төрлийн
оролт гаралтын төхөөрөмжүүд ашигладаг ба тэдгээрийг оновчтойгоор удирдах нь
компьютерийн систем зохион бүтээгчдэд маш их хүндрэл учруулдаг. Компьтерийн
хурд сүүлийн хэдэн жилд, жил бүр 50% - 80%- оор нэмэгдэж байна. Гэтэл Оролт
гаралтын төхөөрөмжийн хурд жилээс жилд 5% орчмоор л нэмэгдэж байна. Amdahl-ийн хуулиар
"системийн ажиллах хурд нь уг системийн хамгийн удаан бүрдэл хэсгийн
хурдаар тодорхойлогдно".
•
Компьютерийн үндсэн хоёр үйлдэл нь оролт
гаралт ба тооцоололт юм. Үйлдлийн систем нь Оролт гаралтын үйлдэл ба
төхөөрөмжүүдийг удирдах, хянах ажилыг гүйцэтгэдэг.
•
Оролт гаралтын төхөөрөмжийн тухай
ерөнхий ойлголт
•
Харьцах объкет – Хүн буюу машинтай
харьцах эсвэл дэд системүүдийг холбох зэрэгт оролт гаралтын төхөөрөмжийг
ашигладаг.
•
Мэдээлэл дамжуулах хурд – Гар буюу
хулгана нь маш бага хурдтайгаар мэдээлэл дамжуулдаг (секундэд хэдэн арван байт)
бол график карт, gigabit
Ethernet (гитабитийн сүлжээ) зэрэг нь секундэд хэдэн сая байт
мэдээлэл дажуулдаг.
•
Ашиглах програм хангамж – Төхөөрөмжийг
удирдах, харьцах програм хангамж нь төхөөрөмж бүрд ялгаатай байдаг. Гар буюу
хулганыг удирдах програм хангамж нь энгийн байхаас гадна үйлдлийн системд бага
зэрэглэлтэй байхад (ашиглах давтамж багатай тул) харин график карт, өндөр
хурдтай сүлжээний төхөөрөмжүүдийг удирдах програм хангамж нь үйлдлийн
системд маш өндөр зэрэглэлтэй байдаг.
Comments
Post a Comment