Posts

Showing posts from October, 2019

оролт гаралтын төхөөрөмж

Image
оролт гаралтын төхөөрөмж • Оролт гаралтын төхөөрөмж •      Оролтын төхөөрөмж гэдэг нь боловсруулах төхөөрөмжид ямарваа нэгэн өгөгдлийг оруулах үйлдэл хийдэг төхөөрөмж юм. Гаралтын төхөөрөмж гэдэг бол таны оруулсан өгөгдлийг дүрс,дуу авиа,текст хэлбэрээр таньд хүргэх үйлдэл хийдэг төхөөрөмж юм. Түүнчлэн оролт гаралтын төхөөрөмж нь одоо үед бидний хэрэглээ болсон компьютерийн бүтцийн нэг томоохон хэсэг нь болдог билээ. Яагаад томоохон хэсэг болж байна вэ гэвэл компьютерийн бүтэц нь  Төв Процессорын Байгууламж ,  Үндсэн санах ой , түгээгүүр ( bus), оролт гаралтын төхөөрөмж ( input and output devices) гэсэн хэсэгүүдээс тогтох бөгөөд боловсруулах төхөөрөмж болох Төв Процессорын Байгууламж нь гаднаас бидний боловсруулахыг хүссэн өгөгдлийг оролтын төхөөрөмжөөс авч, гаралтын төхөөрөмж дээр хүнд ойлгох боломжтой болгон дүрслэн харуулдаг. •      Компьютерийн үндсэн хоёр үйлдэл нь оролт гаралт ба тооцоололт юм. Үйлдлийн систем нь Оролт гаралтын үйлдэл ба төхөөрөмжүүдийг удирдах, хянах ажил